Тамхины эсрэг өдөр – Таны нэгдэх өдөр Тамхигүй орчин, эрүүл ирээдүйн төлөө хамтдаа дуу хоолойгоо нэгтгэе.
Түргэн тусламжийн 5 баг 42км, 21км, 10км, 5км, 1,5км-н марафон гүйлтийн үед иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Япон улсын Сайтама Анагаах Ухааны их сургуулийн профессор Иноүе Нобуаки , Кавагое ротари клубийн 2026-2027 оны ерөнхийлөгч Мамору Номизо, Тецуяа Хироши, Койчи Кионо нар төвийн үйл ажиллагатай ажиллагаатай танилцлаа.
"Эхлэл брэнд ХХК"-ийн ТУЗ-ийн дарга Ч.Батзаяа болон хамт олонд талархал илэрхийлье.
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58 дугаар зарлиг, 2025 оны “Тэрбум мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 44 дүгээр зарлиг, Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайдын ахалсан Уур амьсгалын үндэсний хорооны 2023 оны 01 дүгээр тогтоолын хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хамт олон 2026.05.16-ны өдөр Хоймор хайрхан ОНӨТҮГ-т мод тарьж суулгалаа.
Эрүүл мэндийн салбарын гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах зорилгын хүрээнд “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль”-ыг 05 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулагдаж байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашням, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Н.Наранбаатар нар болзошгүй халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахдаа байгууллагын хүчин чадлын хүрээнд хүн хүч, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн бэлэн байдал, зохион байгуулалтын талаар танилцлаа.
Мэргэжил, ур чадвартаа эзэн нь болсон нийслэлийн түргэн тусламжийн төвийн сувилагч, тусгай мэргэжилтнүүддээ баярын мэнд хүргэе.
НЭМГ-ын нэрэмжит “Идэвхтэй дасгал хөдөлгөөн – Эрүүл ирээдүй" спортын 3 төрөлт тэмцээн 2026 оны 05 сарын 08-наас 05 сарын 10-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд боллоо. Сагсан бөмбөг, волейбол, дартсын төрлөөр ЭМЯ болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, өрхийн эрүүл мэндийн төвүүд оролцох юм.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дарга асан, Монгол улсын гавьяат эмч Г.Цулбуурын гэр бүлийн санаачилгаар төвийн 2-р ээлжийн эмч, жолооч, ажилчид 2026.05.09-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 1 дүгээр ээлжийн сувилагчид, эмийн санч нар хамтран Олон улсын сувилагчдын баярыг угтан дараах ажлуудыг зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн Амгалан сургуулийн 7А, 7Г, 11А дугаар ангиудын дунд "Миний мэдэх сувилагч " сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Аж ахуйн албаны дарга М.Дэлгэрбаяр 1-р ээлжийн 32 жолооч нарт галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн талаар сургалт орлоо. Та хэн нэгний эрсдэлээс сэргийлэх хөшүүрэг нь болсон мэдлэгтэй нэг нь байгаарай.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 2 дугаар ээлжийн сувилагчид, эмийн санч нар хамтран Олон улсын сувилагчдын баярыг угтан дараах ажлуудыг зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн 10 дугаар ангиудын дунд "Миний мэдэх сувилагч " сэдэвт эссэ бичлэгийн уралдааныг амжилттай зохион байгууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 05-р сарын 05-ны өдрийг Дэлхийн “Гарын эрүүл ахуйн” өдөр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жилийн хувьд “Үйлдэл-Амь насыг аварна” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны 100 жилийн ойн нэрэмжит "эрүүл мэндийн ажилтны урлагийн наадам"-д амжилттай оролцлоо.
Та 103 дугаарт холбогдоход ямар байгууллагатай холбогддог вэ?
Мэргэжил сурталчлах өдөрлөгт зориулан Н.Болормаа, 3-р ээлжийн оператор эмч, сувилагч, дуудлагын их эмч М.Эрдэнэтуул, Б.Оюундэлгэр нартай хамтран Нийслэлийн Эрдэмийн-Өргөө цогцолбор сургуулийн 9-3 ангийн нийт 37 сурагч нарт анхны тусламж үзүүлэх анхан шатны сургалтыг 2026 оны 04-р сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Эрүүл мэндийн салбарын ажилчдын дунд СS2 төрлөөр зохион байгуулагдсан E-sport тэмцээнд нийт 28 байгууллага оролцсоноос НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВийн баг шилдэг 4-т шалгарч үлдээд байна.
Тус өдөрлөг нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдлыг таниулах, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Эрүүл мэндийг дэмжих нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш олон нийтэд нээлттэй зохион байгуулагдаж байна.
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа Т.Ганзориг, МШУТ-ийн Шуурхай удирдлагын хэлтэс (103)-ийн дарга, хошууч Д.Төгөлдөр нар төвийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.