НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Эмнэлгийн орчин дахь эрсдэлийг бууруулах чиглэлээр үнэлгээ хийлээ.

Эрүүл мэндийн сайдын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд холбогдох алба, нэгжийн удирдлага, инженер, мэргэжилтнүүд нартай хамтран үйлчлүүлэгч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн орчин дахь болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн үнэлгээг зохион байгууллаа. 2026 оны 06 дугаар сарын 02-04-ны өдрүүдэд тус стандартын 6-8 дугаар зүйлд заасны дагуу 33 асуумж бүхий чек листээр байгууллагын дотоод болон гадаад орчинд эрсдэлийн үнэлгээ хийлээ. Үнэлгээгээр дулаан, усны шугамын худгуудын бүрэн бүтэн байдал, автомашины орц гарц, налуу зам, шат, хашлага, явган хүний зам талбай, цахилгааны кабелийн ил гаралт, авто зогсоолын тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлгийн нөхцөл зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй хүчин зүйлсийг шалгаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллалаа. Үнэлгээний үр дүнд илэрсэн эрсдэл, зөрчлийг арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд аюулгүй орчныг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

  • 2026-06-09

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962