Байгууллагын санхүүжилтийг батлагдсан төсөвт багтаан хуваарилж, зарцуулалтыг хянах,санхүүгийн үйл ажиллагааг НББ-ийн тайлагналын Олон Улсын Стандарт болон Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, төсвийн тухай хууль бусад холбогдох хууль тогтоомж заавар, дүрэм, журам аргачлалын дагуу хөтлөн явуулж, хуулийн хугацаанд тайлагнах. Санхүү бүртгэлийн алба нь эмнэлгийн хэмжээнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг бүрэн хангахад санхүүгийн үйл ажиллагааг тогтмол хэвийн явуулж, байгууллагын өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, зарцуулалтад нягтлан бодох бүртгэлээр дамжуулан хяналт тавьж, өмч хөрөнгө, өр төлбөр, орлого зарлага, үр дүнгийн талаарх санхүүгийн мэдээллийг цаг тухайд нь анхан шатны баримт бичгээр баталгаажуулан, боловсруулан нэгтгэж тайлагнадаг.
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962