НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Түргэн тусламжийн үйлчилгээг олон улсын жишигт нийцсэн хэмжээнд хүртээмжтэй, үр дүнтэй, чанартай хүргэж хүний нөөц, технологийг тасралтгүй сайжруулах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд оршино.

Тэргүүлэх чиглэл
  • 1. Түргэн тусламжийн стандарт, чанар, аюулгүй байдлыг олон улсын жишигт хүргэсэн үндэсний төв болно.
  • 2. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үр дүнтэй хүргэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлнэ.
  • 3. Байгууллагын хөгжил, удирдлага, хүний нөөцийг чадавхижуулна.
  • 4. Санхүүжилт, хөрөнгө оруулалтыг үр өгөөжтэй зарцуулан байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлнэ.
  • 5. Шинэ технологи, шилдэг санаа, цахим сүлжээ, инновацыг нэвтрүүлнэ.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГ ҮҮРЭГ
  • Гэнэтийн цочмог өвчин эмгэг, осол, гэмтэл, хордлого, жирэмсэн, төрөх, амь тэнссэн үед эмнэлгийн тусламжийг газар дээр нь болон тээвэрлэх явцад үзүүлж, эмнэлэгт хүргэх

  • 1.Төв нь Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2018 оны 09 дүгээр тогтоолоор баталсан “Түргэн тусламжийн төвийн бүтэц үйл ажиллагаа” MNS6717:2018 стандарт, Нийслэлийн Засаг дарга, НЭМГ-ын даргын шийдвэрүүд болон төрөөс баталсан бодлого чиглэлтэй нийцүүлэн өөрийн харьяа нутагт дэвсгэрт түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх.

  • 2. Анагаах ухаан дэвшилтэд технологи ололт амжилтыг үйл ажиллагаанд нэвтрүүлэх, дотоод, гадаадын ижил төст мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, туршлага солилцох; Түргэн тусламжийн үйлчилгээнд тулгамдсан асуудлаар нотолгоонд суурилсан үндэслэл бүхий санал боловсруулан шийдвэрлүүлэх.

  • 3. Ажилтан, ажиллагсдыг мэргэжлийн гадаад, дотоод сургалтад хамруулах, туршлага судлуулах, солилцуулах, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх, шийдвэрлэх.

  • 4. Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг хангахад олон талт ажил зохион байгуулж хэрэгжүүлнэ.

  • 5. Эмнэлгээс шалтгаалсан халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хангаж ажиллах.

  • 6. Төв нь үйлчлэх хүрээний түргэн тусламжийн үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

  • 7. Үйлчлэх хүрээний хүн амд түргэн тусламжийн чиглэлээр үйлчилгээ үзүүлэх.

  • 8. Эрдэм шинжилгээ, судалгааны төсөл боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох, олон улсын эрдэм шинжилгээний хурал семинар зохион байгуулах.

  • 9. Түргэн тусламжийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх, дуудлагын хүлээгдлийг бууруулах үйл ажиллагааг зохион байгуулах.

  • 10. Гамшиг, онцгой байдлын үед ажиллах байгууллагын эрүүл мэндийн болон яаралтай тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг дээшлүүлэх, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний зохион байгуулалтыг сайжруулах.

     

  • 11. Төв нь байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтны мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж ажиллана.

  • 12. Төв нь үйл ажиллагаандаа мэдээллийн технологийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн нэвтрүүлэх, цахим мэдээллийн тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана.