НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

“Үндэсний түргэн тусламжийн төв” тусгай мэргэжлийн төв байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын хүрээнд ЭМЯ-ны мэргэжилтэн нартай уулзалт зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн Газрын 2026 оны 134 дүгээр тогтоолд тусгасан “Үндэсний түргэн тусламжийн төв” тусгай мэргэжлийн төв байгуулахтай холбоотой бэлтгэл ажлын хүрээнд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв, Яаралтай болон түргэн тусламж, гамшгийн үеийн эмнэлгийн тусламж хариуцсан ахлах шинжээч М.Оюунчимэг нартай уулзалт зохион байгууллаа. Үндэсний түргэн тусламжийн төв нь эмнэлэг хүртэлх түргэн тусламжийн бэлэн байдал, хариу арга хэмжээг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах эрх зүйн болон бүтцийн орчныг бүрдүүлэхэд чиглэнэ.

  • 2026-06-11

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962