НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж, үйлчилгээний эмнэлзүйн ур чадварыг сайжруулах сургалт зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн сайдын 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга, хариуцлагыг сайжруулах тухай 05 дугаар албан даалгаврын 2.1. заасны дагуу “Эх барих, эмэгтэйчүүд, нярайн тусламж, үйлчилгээний эмнэлзүйн ур чадварыг сайжруулах” сэдэвт ажлын байрны сургалтыг зохион байгуулж байна. Тухайн сургалтыг Нийслэлийн Өргөө амаржих газар, Амгалан амаржих, Хүрээ амаржих эмнэлгүүдийн төрөх тасаг, нярайн тасаг, яаралтай тусламжийн тасгуудад төрөлжсөн мэргэшлийн эмч нарын удирдлага дор орны дэргэдэх сургалтаар нийт 115 эмчийг хамруулахаар ажиллаж байна. 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06-р сарын 30-ны өдрүүдийн хооронд явагдана.

  • 2026-06-05

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962