НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 96 жилийн түүхтэй Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн  эмч, эмнэлгийн ажилтнуудын нэрийн өмнөөс эрхэм хүндэт таны энэ өдрийн амар амгаланг айлтгая. 
Нийслэлийн Түргэн Тусламжийн Төвийн хамт олон бид нийслэлийн иргэдэд  эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийг мэргэжлийн болон ёс зүйн өндөр түвшинд цаг алдалгүй үзүүлэх зорилго тавин эрүүл энхийн манаанд  24   цагийн  турш тасралтгүй зогсож байдаг билээ. Дараагийн арванд манай хамт олон үйл ажиллагаагаа улам сайжруулан, шинийг эрэлхийлэн   ажиллах зориг эрмэлзэл дүүрэн байна.

Таныг хүндэтгэсэн НТТТ-ийн дарга С.Ариунболд