Эмийн гаж нөлөө олон янзаар илэрч болно. Ямар ч хэлбэрээр илэрсэн, эмийн гаж нөлөөг үл тоомсорлож болохгүй. Гаж нөлөөг хэрхэн таних болон эмнэлгийн мэргэжилтэн эсвэл ЭЭХХЗГ- [https://mmra.gov.mn/?id=200312]-т хэрхэн мэдээлэх талаар суралцаарай.
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд эмнэлэг, цагдаа, онцгой байдлын албан хэрэгцээний автомашинуудыг дуудлага мэдээлэл, шуурхай ажиллагааны үед зогсоолын хаалтаар саадгүй нэвтрэнэ.
Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн утасны жагсаалт
Этүгэн их сургуулийн 6-р курсын оюутнуудад түргэн тусламжийн сургалтыг үе шаттай зохион байгуулах, цаашид ажлын байраар хангах, төвийн ажилчдын номын сан, мэргэшүүлэх сургалт, сургалтын өрөөгөөр хангах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээг байгууллаа.
Түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийг үе шаттай хийснээр Нийслэлийн иргэдэд тусламж үйлчилгээг хүлээгдэлгүй, түргэн шуурхай хүргэх боломж бүрдэнэ.
Энэ жилийн Дэлхийн ёс зүйн өдрийн уриа: Ёс зүйг эргүүлж анхаарлын төвд авчиръя. /“Re-centering Ethics”/ Дэлхийн ёс зүйн өдрийг жил бүрийн 10 дугаар сарын гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт тэмдэглэдэг уламжлалтай. АНУ-ын Карнейгийн консул 2014 онд анх санаачлан энэхүү өдрийг тэмдэглэж эхэлсэн. 2014 оноос эхлэн өнөөдөр дэлхийн 100 орчим улс Дэлхийн ёс зүйн өдрийг тэмдэглэж байна.
Газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг сайжруулах хүрээнд түргэн тусламжийн нийт эмч нар дунд 8 өртөөгөөр гардан үйлдлийн ур чадварын үнэлгээ хийгдэж байна. Эмч нартаа амжилт хүсье.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ажилчид Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн”-д мод тарилаа.
Түргэн тусламж дуудсаныхаа дараа "Одоо хаана явж байгаа бол?" гэж санаа зовдог байсан уу? eClinic аппын тусламжтайгаар түргэн тусламжийн машины байршлыг бодит цаг дээр харах боломжтой боллоо. Дуудлага өгсний дараа машины явцыг хянаж, ойролцоогоор хэдийд ирэхийг мэдэх боломжтой. Технологийн тусламжтайгаар түргэн тусламжийн үйлчилгээг илүү ойлгомжтой, мэдээлэлтэй болгож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Монгол Улсын засгийн газрын “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” 134 дүгээр тогтоолын хэрэгжилтийн хүрээнд тус төвд ажиллаж, Үндэсний түргэн тусламжийн төвийн барилгын үйл ажиллагаатай танилцлаа.
Олон Улсын “EMS Global Foundation” байгууллагатай хамтран зохион байгуулж буй түргэн тусламжийн эмч болон жолооч нарын эмнэл зүйн ур чадварыг сайжруулах “Амилуулах суурь болон лавшруулсан тусламж” сэдэвт сургалтыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг улс орон даяар эхэллээ.
Зарим иргэд 2026 оны 10 дугаар сарын 01-ний өдөр автомашины зам хаахыг уриалж байгаатай холбоотойгоор Нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амь насанд учрах эрсдэлээс сэргийлэхээр ажил үүргээ гүйцэтгэж яваа түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгч, саадгүй зорчих нөхцөлийг хангахыг хүсэе.
“EMS Global Foundation” байгууллагатай хамтран түргэн тусламжийн эмч болон жолооч нарын эмнэл зүйн ур чадварыг сайжруулах, олон улсын парамедикийн мэргэжилтнүүдээс туршлага судлах зорилгоор “Амилуулах суурь болон лавшруулсан тусламж” сэдэвт сургалтыг уламжлал болгон 3 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр жолооч нарын сургалт эхэлж байна.
Дэлхийн орчны эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 26-нд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2026 оны өдрийн уриаг Олон улсын орчны эрүүл мэндийн холбоо “Орчны эрүүл мэнд: Шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан хүн амын эрүүл мэндийг хамгаалах нь” хэмээн тодорхойлсон.
НТТТ-ийн 30 эмч, ОБЕГ болон цэргийн анги, хөдөө орон нутгийн 10 эмч “Амилуулах суурь болон лавшруулсан тусламж үйлчилгээ” сургалтыг амжилттай төгсөж, “EMS Global Foundation” байгууллагын ОУ-ын сертификатыг гардан авлаа.
Өнөөдрийн сургалтаар "Зүрх зогсолтын үеийн багийн ажиллагаа “ Шокийн үеийн тусламж”, “ Төрөх үеийн тусламж”, “ Зүрхний шигдээсийн үейн тусламж STEMI/NSTEMI , харвалтын үнэлгээ, ”, “ CPR, AED зүрх-уушигны сэхээн амьдруулалт” сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.
Өнөөдрийн сургалт “Амьсгалын зам чөлөөлөх, амьсгалуулах үндсэн ба орчин үеийн дэвшилтэд аргууд”, “Цус алдалтыг боолтоор хянах, шархны боолт хийх арга техник”, “Аарцгийн бэхэлгээ хийх”, “Чихэлдэлт пневмотораксын цээжний хөндийн даралт бууруулах арга техник” сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулагдлаа.