НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
  • Уржигдар 13 цаг 03 мин

“Эмийн аюулгүй байдлын 7 хоног” аян эхэлж байна.

Эм нь өвчнийг эмчлэх, эрүүл мэндийг хамгаалахад чухал үүрэгтэй боловч зохисгүй хэрэглээ, буруу хадгалалт, санамсаргүй хэрэглээ болон эмийн гаж нөлөө нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй.

  • 2026-11-02

Иргэдэд томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл хүргэх зорилгоор цахим хуудсыг туршилтаар ажиллуулж байна.

Та дараах холбоосоор нэвтэрч: https://dapper-fudge-32d43a.netlify.app Цахим хуудсанд нэвтэрч, мэдээлэл зөвлөмжөө аваарай.

  • 2026-10-29

Монгол хүний дундаж наслалт 2026он

Монгол хүний дундаж наслалт 2025 онд улсын хэмжээнд 72.1 болж нэмэгдсэн байна. Хүйсээр харуулбал эрэгтэйчүүдийн дундаж наслалт 68.2 жил эмэгтэйчүүдийнх дундаж наслалт 77.3, байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.1 жил байна.

  • 2026-10-29

Минут бүр үнэ цэнтэй!

Тархины харвалтын шинж тэмдгийг эрт таньж, цаг алдалгүй арга хэмжээ авах нь амь насыг аварч, хөгжлийн бэрхшээл үүсэх эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой.

  • 2026-10-29

Агаар сэлгэлтээ хийсэн үү?

Гэр, байшингийнхаа агаарыг өглөө, оройд 10–15 минут тогтмол сэлгэж, дотоод орчны агаарыг цэвэршүүлээрэй. Агаар сэлгэлт хийх нь угаарын хий хуримтлагдахаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой.

  • 2026-10-28

Угаарын хийн хордлогын үеийн аюулын зэргийг хэрхэн үнэлэх вэ?

Угаарын хийн хордлого хөнгөнөөс хүнд хэлбэрээр илэрч, амь насанд аюул учруулж болзошгүй. Толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл угаарын хийд хордсон байж болзошгүйг анхаараарай. Хордлого сэжиглэгдсэн тохиолдолд: - Нэн даруй цэвэр агаарт гарах. - Гэртээ буцаж орохгүй, бусдыг ч оруулахгүй байх. - 103 дугаарт залгаж, эмнэлгийн тусламж авах.

  • 2026-10-23

Цас идэж болохгүйг анхаарна уу!!!

Гадаа орсон цас цэвэр ариун мэт харагдавч эрүүл ахуйн хувьд сөрөг үр дагавартай...

  • 2026-10-22

Халтиргаа, гулгаанаас сэргийлье!

Нийслэл Улаанбаатар хот болон ихэнх нутгаар цас орж байгаатай холбогдуулан иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байж, халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол, гэмтлээс сэргийлээрэй.

  • 2026-10-16

Хийн халаалтын зуух ашиглах үеийн аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Иргэн та хийн халаалтын зуухыг зориулалтын дагуу, аюулгүй ажиллагааны зааврыг чанд мөрдөн ашиглаж, өөрийгөө болон хайртай дотны хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хангаарай.

  • 2026-10-15

Бүх төрлийн тамхи хортой

Тамхины хяналтын тухай хуулийг боловсронгуй болгож, хэрэгжилтийг сайжруулах нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд, залуучуудыг тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлэх, эрүүл орчныг бүрдүүлэх чухал алхам юм. Эрүүл иргэн – Эрүүл гэр бүл – Эрүүл Монголын төлөө

  • 2026-10-14

Осол гэмтлээс урьдчилан сэргийлье.

Хүн амын амьдралын хэв хаяг, хэрэгцээ шаардлагыг дагаад мопед, суррон, скүүтерийн хэрэглээ сүүлийн 5 жилийн хугацаанд мэдэгдэхүйц нэмэгдэж, мөн үүнтэй холбоотойгоор осол гэмтлийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Хууль эрх зүйн тодорхойгүй, ойлгомжгүй байдлын улмаас өсвөр насны буюу 10-19 насны хүүхдүүд тус тээврийн хэрэгслийг унаж, замын хөдөлгөөнд оролцож, нийт осол гэмтлийн 47-48% хувийг эзэлж байна.

  • 2026-10-12

Гар, хөл, амны өвчнөөс сэргийлье!

Гар, хөл, амны өвчин нь халдвартай хүний биеийн шингэнтэй шууд харьцах замаар тархдаг. Ялангуяа бага насны хүүхдүүдэд түгээмэл тохиолддог тул эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаараарай.

  • 2026-10-09

Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулаарай

Хүүхдийн цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт та хүүхдээ хамруулж, хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө хөрөнгө оруулаарай.

  • 2026-10-08

Таны нүд гайхалтай эрхтэн

Бид мэдээллийн 80-90%-ийг харааны эрхтнээр дамжуулан хүлээн авдаг. Хараа муудах, хараагаа алдахад хүний амьдралын бүх хэсэгт нөлөөлдөг. 2026 оны Хараа хамгаалах дэлхийн өдөр 10 дугаар сарын 8-ны өдөр тохиож байна.

  • 2026-10-02

Угаарын хийн хордлогоос сэргийлье!

Угаарын хийн хордлогоос сэргийлье!

  • 2026-10-01

Осол гэмтлээс урьдчилан сэргийлье.

18 нас хүрээгүй хүүхэд мопед, түүний төрөлд хамаарах скүүтер, тэдгээртэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон бол эцэг,эх, асран хамгаалагчийг нь 200000 мянган төгрөгөөр торгоно.

  • 2026-09-26

Дэлхийн орчны эрүүл мэндийн өдөр – 9 дүгээр сарын 26

Дэлхийн орчны эрүүл мэндийн өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 26-нд тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд 2026 оны өдрийн уриаг Олон улсын орчны эрүүл мэндийн холбоо “Орчны эрүүл мэнд: Шинжлэх ухааны үндэслэлд тулгуурлан хүн амын эрүүл мэндийг хамгаалах нь” хэмээн тодорхойлсон.

  • 2026-09-24

Эмийн зохистой хэрэглээг хамтдаа төлөвшүүлье аян

“Эмийн зохистой хэрэглээг хамтдаа төлөвшүүлье” аян 2026 оны 09 дүгээр сарын 16-27-ны өдрүүдэд үргэлжилж байна. Эмийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчээс зөвлөгөө авч, эмийн зохистой хэрэглээний дараах мөчүүдийг хэрэгжүүлж хэвшээрэй

  • 2026-09-23

Мопед, скүүтертэй хүмүүс анхаараарай.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 59 дүгээр хэсэг

  • 2026-09-21

Угаарын хийн хордлогод өртсөн үед доорх шинж тэмдэг илэрнэ!

Угаарын хийн хордлогод өртсөн үед доорх шинж тэмдэг илэрнэ!