НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Этилийн спирт нь хүний бие махбодод орсны дараа ходоод болон нарийн гэдэсний ханаар 20 минутын дотор цусанд нэвтрэн орж явсаар элгэнд хүрнэ, тэнд урвалд орсноор исэлдэн “Ацетальдегид” гэдэг бодис болж хувирна. Ацетальдегид нь альдегиддегидрогеназ ферментийн үйлчлэлээр хоргүй цууны хүчил болон задарч, улмаар нүүрсхүчлийн хий ба ус болж биеэс гадагшилдаг. Харин Азийн орон, тэр дундаа Монгол хүний хувьд уг ферментийн агууламж бага байдаг учир бусад улс орны хүн амтай харьцуулахад илүү хурдан эмгэг шарталт үүсч хордуулах нөлөө үзүүлэхээс гадна архи, согтууруулах ундааны хамааралтай болдог байна.
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962