
Монгол Улсын түүхэнд анх удаа Зүүн Азийн залуучуудын наадам 2023 оны 8 дугаар сарын 16-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна.
"Улаанбаатар 2023" тус наадам спортын 12 төрлөөр 11 орны 808 тамирчин өрсөлдөж, 226 дасгалжуулагч, Азийн спортын холбоодын техникийн зөвлөл, шүүгчдийн 123 төлөөлөгч, дотоодын 191 шүүгч, техникийн ажилтан, сайн дурынхан зэрэг 2600 гаруй төлөөлөл оролцож байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь наадамд оролцогч тамирчид болон үзэгчдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд бусад эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төвийн баг дараах байршлуудад ажиллаж байна.
- Налайх дүүргийн хөнгөн атлетикийн талбай
- Монгол хөлбөмбөгийн холбооны Футзал
- Монгол хөлбөмбөгийн холбооны талбай
- Үндэсний соёл амралтын хүрээлэн
- Уран Ган Арена
- Ган Спорт Төв
- Монгол бөхийн өргөө
- Соёлын төв өргөө
- Буянт-Ухаа Спортын ордон
- Степпе Арена

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962