НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Таргалалт нь олон төрлийн халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг

Таргалалт нь олон төрлийн халдварт бус өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үүнд:

• Зүрх судасны өвчин

• Чихрийн шижин

• Зарим төрлийн хорт хавдар

• Үе мөч, тулгуур эрхтний өвчин

Эрүүл, тэнцвэртэй хооллолт, тогтмол хөдөлгөөн нь илүүдэл жин, таргалалтаас сэргийлэхэд чухал ач холбогдолтой буюу таны бие эрхтэн болон эдийн засагт хамгийн ашиг тустай арга юм.

Монгол улсад:

• 15–49 насны эрэгтэйчүүдийн 57.4% нь илүүдэл жин, таргалалттай. (ХТҮС VI)

ТАРГАЛАЛТААС ТА ӨӨРИЙГӨӨ СЭРГИЙЛЖ ЧАДНА. ТА ЧАДНА.  ХАМТДАА ӨӨРЧЛӨЛТИЙГ БҮТЭЭЕ!

  • 2026-06-19

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962