НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

НЭМГ-ын нэрэмжит “Идэвхтэй дасгал хөдөлгөөн – Эрүүл ирээдүй" спортын 3 төрөлт тэмцээн 2026 оны 05 сарын 08-наас 05 сарын 10-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд боллоо. Сагсан бөмбөг, волейбол, дартсын төрлөөр ЭМЯ болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, өрхийн эрүүл мэндийн төвүүд оролцох юм. Эрүүл амьдралын хэв маягийг хамтдаа түгээн дэлгэрүүлэх уриалгад нэгдэж буй Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн хамт олон амжилттай оролцож
Волейболын баг эрэгтэй төрөлд мөнгөн медаль авлаа.
Байгууллага хамт олноо төлөөлж оролцсон баг тамирчдадаа талархал илэрхийлж, спортын өндөр амжилт хүсэн ерөөе



Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962