НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Хамтын ажиллагааны хүрээнд СЭМҮТ-н сургагч багш нар сургалт зохион байгуулж байна.

ДЭМБ-н судалгаагаар дэлхий даяар сэтгэц, зан төрхийн эмгэгийн сэдрэлийн үед үзүүлэх тусламж үйлчилгээний хүртээмж хангалтгүй хэвээр байгаа бөгөөд манай оронд сэтгэцийн эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ нь салангад бүтэцтэй байдаг. Сэтгэцийн эрүүл мэндийн түргэн тусламж нь сэтгэц, зан төрхийн эмгэгийн сэдрэлийн үед тухайн хүн өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээ бөгөөд богино хугацаанд анхны эмнэл зүйн үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, зан төрхийн өөрчлөлтийг тогтворжуулах, эмчилгээний шийдвэр гаргах талаар дуудлагын эмч нар сургалтад хамрагдаж байна.  Сургалтад НТТТ-н нийт эмч нар хамрагдах бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 06-c 17-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

  • 2026-04-06

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962