НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо-ноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болон Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” нэг сарын аянд Нийслэлийн Түргэн тусламжийн төв нэгдэж байна. Энэ аян нь нийгэмд харилцан хүндэтгэл, жендэрийн тэгш байдал, хүний эрхийг дээдлэх соёлыг төлөвшүүлэх, гэр бүл, хамт олон, нийгмийн харилцаанд хүндлэл, ойлголцлыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962