НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Тогтуун цаг агаар дуусаж маргаашаас цас орж хүйтрэх төлөвтэй байгаа тул галлагааг хийхдээ дараах зүйлсийг анхаараарай

Яндангийн таталт муудах: Гадаа дулаан байж байгаад хүйтрэх үед агаарын даралтын зөрүүгээс болж яндан шууд сайн татахгүй байх тохиолдол гардаг.

Бэлтгэлгүй галлагаа: Дулаан өдрүүдэд галлагааг түр зогсоож яндангийн сойлтыг хаасан эсвэл ашиглаагүй янданд хөө тортог хуримтлагдсан бөглөрсөн байх магадлалтай.

Хэт их түлш хийх: Нэг дор их хэмжээний түлш хийж, зуухыг "бөглөх" нь утаа гэр рүү алдах гол шалтгаан болдог.

Агааржуулалт: Гэрээ дулаан байлгах гээд агааржуулагч болон өрхөө битүүлэх нь хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, угаарын хийг гадагшлах боломжгүй болгодог.

Санамж: Галлагааг хийхээсээ өмнө яндангийн сойлтыг хаасан эсэхийг шалгах, зуухны битүүмжлэлийг шалгах, угаарын хий мэдрэгчийнхээ хэвийн ажиллагааг шалгахыг уриалж байна.

  • 2026-03-11

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962