НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Архины хордлого гэж юу вэ ?

Архины хордлого нь түүний хэмжээ ба концентрациас хамаарна , этилийн спиртэд хордоход элэгний хоргүйжүүлэх үйлдэл ба тэсвэрлэх чадвар, элэгний бүтцийн байдал нэн чухал. Фермент ба даавруудын идэвхижилттэй хамааралтай. Архины нөлөөнд төв мэдрэлийн тогтолцоо олон янз бүрийн түвшинд өртөнө, сэрэлүүд үүсэх, цочрох, ба дарангуйлагдан улмаар дугжраа унтаа байдал үүснэ.

Шинж тэмдэг:

Хордлогын зэргээс хамаарна. Хүнд хэлбэрийн хордлогын үед ухаан бүдгэрэх ,балартах, комын байдалд орж, зүрх судас амьсгалын үйл ажиллагаа гүнзгий алдагдан бөөрний дутагдлаас амь насанд аюул эрсдэл үүснэ. Ийм тохиолдолд анхны тусламжийг яаралтай үзүүлж , эмнэлэгт хүргэх, хордлого тайлах энгийн аргуудыг идэвхитэй ашиглах, хамгийн найдвартай нь клиникт Экстра-корпораль Детоксикаци сонгон хэрэглэх. Этилийн спиртийн үхлийн дундаж тун .6-8гр/кг. Хордлого ам ба ходоодоор дамжин шингэнэ. Архи нь биед ороод 1-1.5 цагийн дараа тун нь дээд хязгаарт хүрэх ба 2 цагийн дараа буурч эхэлнэ. Архины тун хэмжээ концентраци нь хордлогын зэрэгт шууд хамааралтай. Архины архаг хордлого үүсэх тун нь цусанд 1.2% гэж үздэг.

Архины хордлого бол дон ба өвчин.

Удаан хугацаагаар тасралтгүй хэрэглэхэд донтох эмгэг үзэгдлүүд, зүрх, элэг, нойр булчирхай, мэдрэлийн эрхтэнүүд голлон олон эрхтэн хамаарсан эмгэг өөрчлөлтүүд ажиглагдана. Архины архаг хордлого ба донтох үед гардаг. Хамгийн ноцтой өөрчлөлт тархиных, архаг хордлого яваандаа даамжирч уналт таталт өгнө дархлал буурна , сэтгэцийн өөрчлөлтөнд орно, үр удамд хүртэл нэрвэгдэх аюултай.

Архины хурц архаг ч бай донтолтын үед эмийн эмчилгээнээс гадна цусанд спиртийн хорыг тайлахад эфферент эмчилгээ л шууд үйлчилгээтэй.

  • 2026-02-13

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962