НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойг угтаж "ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТЕХНИКИЙН АЖИЛТНЫ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЬЕ" сэдэвт ур чадварын тэмцээнийг нийт жолооч нарын дунд зохион байгууллаа.

Эмнэлгийн үйлчилгээнд автомашины стандартын шаардлага хангах, жолооч нараас автомашины эвдрэл саатлыг оношлох, уран жолоодох болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг дээшлүүлэх, жолооч нарын мэргэжлийн ур чадварын идэвхийг өрнүүлэх, тэдний “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн мэдлэг, ур чадварын түвшин тогтоох зорилгоор энэхүү тэмцээнд нийт 3 ээлжийн 120 орчим жолооч нараас 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр Шонхорууд, Хүч, Хурд гэсэн  гурван багийн тамирчид оролцлоо.

Нэгдүгээр өртөө : Замын хөдөлгөөний дүрэм  /Ж.Наранбат, Г.Анхныбаяр, Г.Гандөш/ .

Хоёрдугаар өртөө : Запас дугуй хурдан хугацаанд солих  /Г.Гандөш, А.Тулга, Х.Баянмөнх, Г.Нямтөмөр, С.Баатарсүрэн/.

Гуравдугаар өртөө : Автомашинд суурилагдсан эмнэлгийн тоног төхөөрөмжийн угсралт, ашиглалт /Г.Гандөш, С.Баатарсүрэн, А.Тулга, Б.Мөнхбаатар /    

Дөрөвдүгээр өртөө : Анхны тусламж үзүүлэх дарааллын мэдлэг шалгах / Г.Нямтөмөр, Б.Мөнхбаатар, Ц.Золбаяр /

Тавдугаар өртөө:  Жолоодлогын ур чадвар шалгах / Ж.Наранбат, Б.Цогдэлгэр, С.Баатарсүрэн / нар тэргүүлж нийт дүнгээр Х.Баянмөнх ахлахтай “Шонхор”-ууд баг “Шилдгийн шилдэг” жолоочоор Г.Гандөш жолооч шалгарлаа. Тэмцээнийг зохион байгуулсан хамт олондоо болон идэвх санаачилгатай  оролцсон нийт жолооч нартаа баярлалаа

  • 2023-06-15

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962