НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Хүний амь нас, эрүүл мэндээс үнэтэй баяр гэж үгүй

АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГУУДАД УРИАЛЖ БАЙНА

Аж ахуйн нэгж, байгууллагууд баяр ёслолын арга хэмжээг сайхан тэмдэглэхэд анхаарал хандуулдаг ч баяр дууссаны дараах аюулгүй байдалд анхаарахыг УРИАЛЖ БАЙНА. Энэ байдлаас шалтгаалаад шинэ жилээ тэмдэглэж байгаа хүмүүс зам тээврийн осолд өртөх, осгох, хөлдөх зэрэг байдлаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох, гэмт хэргийн золиос болох асуудал гардаг.

Иймд

Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос сэргийлэн найдвартай такси, дуудлагын жолоочийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, ажилчдаа гэрт нь хүргэж өгөх зэрэгт анхаарах,

Баярыг зүй зохистой тэмдэглэх талаар ажилтнууддаа зөвлөмж хүргүүлэх,

Зөвшөөрөлгүй газар тухайлбал гудамж талбай, олон нийтийн эзэмшилд гарал үүсэл нь тодорхойгүй салют буудуулахгүй байх зэргийг анхааруулж байна.

  • 2025-12-25

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962