НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

2025 оны Тайлангийн хурал

НТТТ нь 2025 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тайлангийн хурлаа хийж төвийн дарга С.Ариунболд 2025 онд хийсэн ажлын тайланг тавьж, ололт, амжилт, алдаа, дутагдлаа ярилцан 2026 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

2025 онд төвийн хэмжээнд түргэн тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах, ажилчдын ажиллах орчныг сайжруулах, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлсэн арвин жил өнгөрлөө.

Тус хурлын үеэр 2025 онд ажлын үзүүлэлтээрээ манлайлан ажилласан шилдэг ажилчдаа шалгарууллаа.

Шилдэг ахлах эмчээр Т.Алдартүшиг

Шилдэг эмчээр О.Бүрэнцогт

Шилдэг эмчээр Н.Рэнчинжамц

  • 2025-12-23

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962