НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын автомашин хандивлалаа

Хүннү Ротари клуб болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Жэжү арлын 3662 дүүргийн 5-н клуб хамтран Нийслэлийн түргэн тусламжийн төвд БҮРЭН ТОНОГЛОСОН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН-ыг (амьсгалын аппарат, дефибриллятор, хяналтын монитор, өвлийн 8 дугуй) гардууллаа. Тус үйл ажиллагаанд Хүннү Ротари клубын үүсгэн байгуулагч Э.Ганбат, 3662 дүүргийн Сунби Ротари клубын 2024-2025 оны ерөнхийлөгч Kang Ju Young нар нээж үг хэллээ.  Төвийн дарга С.Ариунболд үйл ажиллагаа болон автомашины ашиглалт, эвдрэл гэмтэл нь үйлчилгээ үзүүлэхэд хэрхэн нөлөөлдөг тухай товч танилцуулга хийж Нийслэлийн иргэдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийллээ.

  • 2025-12-18

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962