НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилгоор НҮБ-аас 16 хоногийн аяныг 1991 оноос эхлэн жил бүр 11 дүгээр сарын 25-аас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр) 12 дугаар сарын 10 (Хүний эрхийн өдөр)-ны хооронд тодорхой уриалга дэвшүүлэн зохион байгуулсаар ирсэн. Энэ жилийн аян "Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриатай Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн хамт олон нэгдэж байна.

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962