НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 10-р сарын сүүлийн долоо хоногийг “Хар тугалганы хордлогоос урьдчилан сэргийлэх” дэлхийн долоо хоног болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил “No safe level: act now to end lead exposure” “Аюулгүй түвшин гэж үгүй: Хар тугалганд өртөлтийг зогсоохын тулд одоо арга хэмжээ ав” гэх урианы дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна. Энэхүү долоо хоног нь иргэдийн эрүүл мэндэд үзүүлэх хар тугалганы нөлөөллийн асуудалд анхаарал хандуулах, бага насны хүүхдийг хар тугалганы хордлогод өртөхөөс урьдчилан сэргийлэх, будган дах хар тугалганы агууламжийг үе шаттайгаар бууруулах, зогсоох үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэдэг. Хар тугалга (Pb) нь дэлхийн царцдаст оршдог хүнд метал ба бага температурт хайлдаг, саарал өнгөтэй төмөрлөг юм. Ихэвчлэн нэгдлийн байдалтай орших боловч, заримдаа дан байдлаар тохиолддог. Хар тугалга нь хүний биед залгиур, амьсгалын замаар нэвтрэн орж мэдрэлийн тогтолцоог хамгийн ихээр гэмтээдэг. Дунд болон ахимаг настай хүмүүст цусны даралт ихсэх, цус багадах өвчин илэрдэг. Их тунгаар биед орвол тархи, бөөрийг гэмтээн үхэлд хүргэх аюултай байдаг бол жирэмсэн эмэгтэйд зулбах, эрэгтэй хүнд үргүйдэлд хүргэх гол шалтгаануудын нэг болдог байна.

  • 2025-10-29

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962