Жолооч нарт пармедикийн ур чадварыг эзэмшүүлэх зорилготой Олон Улсын “EMS Global Foundation” байгууллагатай хамтран зохион байгуулсан сургалт 4 өдөр үргэлжилж өнөөдөр өндөрлөлөө. Сургалтын сүүлийн өдөр эмнэлзүйн дуураймал орчинд жолооч нар дүрд тоглох хэлбэрээр олон хувилбар тохиолдол дээр ажиллаж сурсан мэдлэг, эзэмшсэн ур чадвараа бататгалаа. Ингээд тус сургалтад хамрагдсан 32 жолооч (НТТТ-ийн 31, ХӨСҮТ-1), НОБГ-ын 8 гал сөнөөгчид нь сургалтаа амжилттай төгсөж, “Парамедикийн анхан шатны мэдлэг, ур чадвар эзэмшсэн” ОУ-ын сертификатаа гардан авлаа. Сургалтын хаалтын үйл ажиллагаан дээр сургалтыг удирдсан ОУ-ын сургагч багш, суралцагч жолооч, гал сөнөөгч нар сургалтаа дүгнэсэн сэтгэгдлээ хуваалцаж, халуун дотно талархалаа илэрхийлж, харилцан бие биедээ бэлэг гардуулсан. Дашрамд дурдахад энэхүү ОУ-ын сургалт 2 дах жилдээ зохион байгуулагдаж НТТТ-ийн 70 эмч, 60 жолооч хамрагдаж, амилуулах суурь болон лавшруулсан тусламж үйлчилгээний талаар онолын мэдлэг, практикийн ур чадвартай болоод байгаа билээ.



Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962