Олон Улсын “EMS Global Foundation” байгууллагатай хамтран зохион байгуулж буй сургалтын хоёр дугаар хэсэг нь жолооч нарын парамедикийн ур чадварыг эзэмшүүлэх зорилготой 3 дахь өдрөө үргэлжилж байна. Жолооч нарт зориулсан өнөөдрийн сургалтаар “Амьсгалын замын менежмент (амьсгалын зам чөлөөлөх арга, амбу маск , соруулга хэрэглэх арга)”, “Хүүхдийн амьсгалын замыг чөлөөлөх арга техник”, “Өндөр гүйцэтгэлтэй, чанартай зүрх, амьсгалын амилуулалт буюу цээж шахалт хийж сурах арга техник” сэдвүүдээр онолын хичээл танхимаар, дадлагын хичээлийг 4 өртөөгөөр, гадаа дуураймал орчинг бүрдүүлсэн нөхцөлд сургалт үр дүнтэй явагдлаа. Тус сургалтад хамрагдаж буй 39 жолооч (НТТТ-ийн 30, ОБЕГ-ын 8, ХӨСҮТ-ийн 1) нь эмнэлэг хүртэл хугацаанд өвчтөнд өндөр гүйцэтгэлтэй цээж шахалт, амьсгалын замын менежментийн талаар онолын мэдлэг эзэмшиж, практикийн ур чадвартай болсон.



Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962