НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
Эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээг чадавхжуулж, мэргэшүүлэх талаар Австрали, Канад, ИБУИНВ Улсын сургагч багш нар өөрийн туршлагаа албаныханд хуваалцаж, санал солилцлоо. Тухайн семинарт Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэн, Австрали улсын EMS Global сангийн профессор Жо Акер, Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч Г.Баясгалан, Яаралтай тусламж судлалын салбар зөвлөлийн гишүүд, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлагууд оролцлоо.



Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962