Олон Улсын “EMS Global Foundation” байгууллагатай хамтран зохион байгуулж буй сургалтын хоёрдугаар хэсэг нь жолооч нарын парамедикийн ур чадварыг эзэмшүүлэх зорилготой үргэлжилж байна. Жолооч нарт зориулсан өнөөдрийн сургалтаар “АBCDE үнэлгээг хийж сурах”, “Судасны лугшилт (гүрээний, бугалгын, цавины, гуяны артери) тэмтэрч сурах”, “Амьсгалыг тоолох, артерийн даралт, биеийн хэм, захын цусан дахь глюкозыг хэмжиж сурах”, “Толгойн оройноос хөлийн ул хүртэлх үзлэг хийж сурах”, “Эмнэлэг хүртэлх тусламж үйлчилгээнд халдварын сэргийлэлт- гарын ариун цэврийн 5 мөч, 3 бүсийг баримтлах, хамгаалах хувцас, хэрэгслийг зөв өмсөх”сэдвүүдээр онолын хичээл танхимаар, дадлагын хичээлийг 4 өртөөгөөр, гадаа дуураймал орчныг бүрдүүлсэн нөхцөлд сургалт үр дүнтэй явагдлаа.



Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962