НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Жолооч нарын парамедикийн ур чадварыг нэмэгдүүлэх олон улсын сургалт эхэллээ.

Олон Улсын “EMS Global Foundation” байгууллагатай хамтран зохион байгуулж буй сургалт нь дуудлагын эмч нарын эмнэлзүйн ур чадварыг сайжруулсан бол өнөөдрөөс эхэлж жолооч нарын парамедикийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор дахин 4 хоног үргэлжлэх юм. Жолооч нарт зориулсан өнөөдрийн сургалт нь “Эмнэлэг хүртлэх тусламж, үйлчилгээний багийн үүрэг хариуцлага-парамедикийн оролцоо”, “Өвчтөнийг аюулгүй хөдөлгөх арга техник (чирэх, өргөх, гулсуулах)”, “Тархи нугасны гэмтэлтэй өвчтөнийг тээвэрлэх”, “Тээвэрлэх үед зөв өргөж, зөв шилжүүлэх, өөрийгөө гэмтээхгүй зөв байрлал авч сурах”, “Зөөврийн сандал, төрөл бүрийн дамнуурга ашиглан тээвэрлэх аргад суралцах” сэдвүүдээр онолын хичээл танхимаар, дадлагын хичээлийг 4 өртөөгөөр, гадаа дуураймал орчинг бүрдүүлсэн нөхцөлд сургалт үр дүнтэй явагдлаа. Тус сургалтад хамрагдаж буй 39 жолооч (НТТТ-ийн 30, ОБЕГ-ын 8, ХӨСҮТ-ийн 1) нь эмнэлэг хүртэл өвчтөнг зөв тээвэрлэх талаар онолын мэдлэг эзэмшиж, практикийн ур чадвартай болсон.

  • 2025-10-06

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962