Олон Улсын “EMS Global Foundation” байгууллагатай хамтран зохион байгуулж буй 4 өдрийн сургалт амжилттай боллоо. Сүүлийн өдрийн сургалт нь “Үжлийн шинж тэмдэг, шокыг оношлох, арга хэмжээ авах”, “NEWS2 оноогоор үнэлэх аргад суралцах”, “SBAR -ыг хэрхэн гүйцэтгэж сурах арга барил” сэдвүүдээр онолын хичээл танхимаар, дадлагын хичээлийг 4 өртөөгөөр, гадаа дуураймал орчинг бүрдүүлсэн нөхцөлд орж, суралцагч 42 эмчийн эмнэлэг хүртлэх тусламжийг үзүүлэх онолын мэдлэг, практикийн ур чадварыг нэмэгдүүлсэн үр өгөөжтэй сургалт болж өндөрлөлөө. НТТТ-ийн 30 эмч, ОБЕГ болон цэргийн ангийн 10 эмч, хөдөө орон нутгийн 2 эмч нар “Амилуулах суурь болон лавшруулсан тусламж үйлчилгээ” сургалтыг амжилттай төгсөж, “EMS Global Foundation” байгууллагын ОУ-ын сертификатыг гардан авсан онцлог байлаа. Дашрамд дурдахад НТТТ нь “EMS Global Foundation” байгууллагатай хамтран энэхүү сургалтыг 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулж байна.


Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962