НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Амилуулах суурь болон лавшруулсан тусламж үзүүлэх олон улсын сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Олон Улсын “EMS Global Foundation” байгууллагатай хамтран зохион байгуулж буй сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сургалт “Амьсгалын зам чөлөөлөх, амьсгалуулах үндсэн ба орчин үеийн дэвшилтэд аргууд”, “Цус алдалтыг боолтоор хянах, шархны боолт хийх арга техник”, “Аарцгийн бэхэлгээ хийх”, “Чихэлдэлт пневмотораксын цээжний хөндийн даралт бууруулах арга техник” сэдвүүдээр онолын хичээл танхимаар, дадлагын хичээлийг 4 өртөөгөөр, гадаа дуураймал орчинг бүрдүүлсэн нөхцөлд орж, суралцагч 42 эмчийн эмнэлэг хүртлэх тусламжийг үзүүлэх онолын мэдлэг, практикийн ур чадварыг нэмэгдүүлсэн үр өгөөжтэй сургалт болж байна.

  • 2025-10-01

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962