
Олон Улсын “EMS Global Foundation” байгууллагатай хамтран түргэн тусламжийн эмч нарын эмнэлзүйн ур чадварыг нэмэгдүүлэх, жолооч нарт парамедик чадварыг олгох зорилгоор “Амилуулах суурь болон лавшруулах тусламж” сэдэвт 8 өдрийн сургалтыг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Австрали Улсын Элчин Сайдын Яамны мэргэжилтэн Б.Энхжин, хөтөлбөрийн ажилтан У.Болор-Эрдэнэ, Канад Улсын Элчин Сайдын Яамны хөгжлийн хөтөлбөрийн тэргүүн Жан-Стефан Күтюр, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогыг хэрэгжүүлэх газрын яаралтай тусламж, гамшгийн үеийн бэлэн байдлыг хариуцсан мэргэжилтэн Х.Бунд-Очир, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Б.Оргил, ЭМХТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албаны дарга Д.Дондогмаа, НЭМГ-ын Захиргаа, төлөвлөлт удирдлагын хэлтсийн дарга У.Бат-Очир нар уригдан оролцлоо. Австрали Улсын EMS Global олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Dr.Hamesh, Joe Acher тэргүүтэй Канад, Англи, Австрали улсын парамедикийн 7 сургагч багш нарын бүрэлдэхүүнтэйгээр сургалтыг удирдан явуулж байна. Тус сургалтад Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн 30 эмч, 30 жолооч болон ОБЕГ, Цэргийн анги, Хөдөө орон нутгийн 10 эмч, 10 жолооч нийт 80 албан хаагчид хамрагдаж байна.

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962