
Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэр дээрх бүх төрлийн осол, гэмтэл (зам тээврийн, ахуйн, үйлдвэрийн, гэмт хэргийн, нийтийг хамарсан)-ийн дуудлагыг хүлээн авч, эмнэлэг хүртэлх түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгч байна. Иймд Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь Гэмтэл согог судлалын үндэсний төвтэй хамтран “Осголт болон тархи, нуруу, мөчдийн осол гэмтлийн үед үзүүлэх эмнэлэг хүртэлх түргэн тусламжийн үйлчилгээ” сэдэвт цахим сургалтыг 2025 оны 09-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулж, 86 дуудлагын эмч хамрагдлаа. Сургалтыг ГССҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Л.Дагвадорж, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч А.Сэргэлэнхад удирдаж, хичээлийг тус тасгийн эмч Б.Наранхүү заасан бөгөөд тус сургалтаар дуудлагын эмч нар эмнэлзүйн ур чадвараа дээшлүүлэхийн зэрэгцээ гэмтлийн эмч нартай харилцан санал солилцох, тээвэрлэлтийн үеийн тулгамдсан асуудлаа ярилцаж, зарим асуулдыг шийдвэрлэсэн үр дүнтэй сургалт боллоо.

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962