
ДЭМБ-аас жил бүрийн 9 дүгээр сард тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалдаг “Эмийн зохистой хэрэглээний 10 хоногийн аян”-ыг энэ жил 2025 оны 9 дүгээр сарын 16-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
2024 оноос хэрэгжиж эхэлсэн “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга-ын 29.4.3 дахь заалтад жороор олгох эмийг цаасан эсхүл цахим жорын кодоор олгоно гэж тусгасан.
Цахим жорын ач холбогдол:
Эмийн жорыг гараар гаргацгүй бичсэнээс буруу эм олгогдохоос сэргийлнэ.
Үйлчлүүлэгчийн эмийн хэрэглээний мэдээлэл дээр үндэслэн эмч эмийн харилцан үйлчлэл, гаж нөлөө үүсэхээс сэргийлж, эмийг оновчтой сонгоно.
Эмийн хэрэглээний хяналтын үр дүнг сайжруулна.
Эмчийн цаг болон цаасыг хэмнэнэ.
Иргэд эмийн сангаас эм авахад хялбар, хурдан, шуурхай болно.
Цахим системд эмийн жорыг стандартын дагуу бичсэнээр эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах зэрэг олон чухал ач холбогдолтой.
Энэ жилийн аяны уриа:
“ЦАХИМ ЖОР ЦАГ ХЭМНЭНЭ!”
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962