НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ


“Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр"-ийг тохиолдуулан сургалт зохион байгууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу жил бүрийн 9-р сарын 17-ны өдрийг "ДЭЛХИЙН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨДӨР" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. "Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын өдөр"-ийг тохиолдуулан Эрүүл мэнд тусламж үйлчилгээ, Чанар аюулгүй байдлын албаны дарга А.Алтанзагас, сургалтын ажилтан Б.Тэгшжаргал нар жолооч нарт "Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал" сэдэвт сургалт хийв.

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962