НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Зуухны бүрэн бүтэн байдлыг хангахыг зөвлөж байна.

Угаарын хийн хордлогын үед авах анхны тусламж:

Угаартай орчноос гаргах /толгой, биеийг хучиж агаарт гаргах, халуун бүлээн шингэн юм уулгах/

Унтуулахгүй байх /спирт үнэртүүлэх, нүүрийг хүйтэн усаар шавших/

Ам, хамар залгиурыг чөлөөлж цэвэрлэх /тэгш гадаргуу дээр хэвтүүлж, эрүүг өргөн амьсгалын замыг чөлөөлж хэл унахаас сэргийлэх/

Шаардлагатай үед хиймэл амьсгал, цээж шахалтыг яаралтай хийх

103 дугаарт холбогдож эмчид яаралтай хандах.

Хүйтний улирал эхэлж, айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй

Зуухны бүрэн бүтэн байдлыг хангахыг зөвлөж байна.

  • 2025-09-16

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962