НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

“Тарваган тахал өвчний тархвар зүй, оношилгоо, эмнэлзүй, хариу арга хэмжээ” сургалт зохион байгууллаа.

Нийслэлийн Түргэн тусламжийн төв (НТТТ) нь “Тарваган тахал өвчний тандалт, хяналтын арга хэмжээг эрчимжүүлэх тухай” ЭМС-ын 2025 оны 04 дүгээр албан даалгавар болон Нийслэлийн Засаг даргын А/1064 дүгээр захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд Зооноз өвчин судлалын үндэсний төв (ЗӨСҮТ), Нийслэлийн зооноз өвчин судлалын төв (НЗӨСТ)-тэй хамтран “Тарваган тахал өвчний тархвар зүй, оношилгоо, эмнэлзүй, хариу арга хэмжээ” сэдэвт цахим сургалтыг 2025 оны 08-р сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэхүү сургалтад ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн Шуурхай удирдлагын албаны тархвар судлаач Л.Роломжав, НЗӨСТ-ийн халдвар судлаач Б.Наранхүү нар хичээл зааж, сургалтад хамрагдсан НТТТ-ийн дуудлагын 65 эмчийн тарваган тахал өвчний тархвар зүй, ялган оношилгоо, эмнэлзүй, хариу арга хэмжээ, тусгаарлан сэргийлэлтийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлсэн үр өгөөжтэй сургалт боллоо.

  • 2025-08-28

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962