НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

“Эрүүл мэндийн ажилтны өдөр"-ийг тохиолдуулан Бэсрэг наадам, спорт арга хэмжээг 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нийт ажилчдын дунд амжилттай зохион байгууллаа.

“Эрүүл мэндийн ажилтны өдөр"-ийг тохиолдуулан Бэсрэг наадам, спорт арга хэмжээг 2025 оны 08 дугаар сарын 17-ны өдөр нийт ажилчдын дунд амжилттай зохион байгууллаа. Төвийн дарга С.Ариунболд төвийн ажилчдыг багаараа сайн ажиллаж байгаа талаар мөн тэдний бүтээсэн ололт, амжилтыг онцлон нийт ажилчдадаа баярын мэндчилгээ дэвшүүлснээр Бэсрэг наадмын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Үндэсний бөхийн барилдаанд: Нийт 32 хүчит бөхчүүд уран мэхээ уралдуулан зодоглолоо.

• Баянзүрх салбарын эмч М.Цэрэнчимэд түрүүлж алтан медаль, 1 сарын цалингаар,

• Жолооч Х.Баянмөнх үзүүрлэж мөнгөн медаль, үндсэн цалингийн 50%-иар,

• Төв салбарын их эмч Г.Энхжин шөвгийн 4-т шалгарч хүрэл медаль, үндсэн цалингийн 30%-иар,

• Жолооч С.Батжаргал шөвгийн 4-т шалгарч хүрэл медаль, үндсэн цалингийн 30%-иар,

• Жолооч Н.Ерэнтэй Уран барилдаанч бөхөөр шалгарч үндсэн цалингийн 20%-иар тус тус шагнагдсан.

Сурын харваанд нийт 20 гаруй эмэгтэй ажилчид цэц мэргэнээ уралдуулан харвасан.

• Сувилагч Н.Чанцалдулам тэргүүлж алтан медаль, 1 сарын цалингаар,

• Их эмч Ж.Цацралт-Од дэд байр эзэлж мөнгөн медаль, үндсэн цалингийн 50%-иар,

• Их эмч А.Онон гутгаар байр эзэлж хүрэл медаль, үндсэн цалингийн 20%-иар тус тус шагнагдсан.

Шагайн харваанд: Шагай харваанд нийт 33 ажилтан оролцож онч мэргэнээ уралдуулсан.

• Эрэгтэй төрөлд ахлах эмч Т.Алдартүшиг тэргүүлж алтан медаль, нэг сарын цалингаар,

• Сувилагч н.Батжаргал дэд байр эзэлж мөнгөн медаль, цалингийн 50%-иар,

• Эмэгтэй төрөлд даргын туслах Д.Энхжаргал тэргүүлж алтан медаль, нэг сарын цалингаар,

• Их эмч н.Нарангэрэл дэд байр эзэлж мөнгөн медаль, цалингийн 50%-иар тус тус шагнагдсан.

Шилдэг үндэсний хувцас төрөлд нийт 17 хос оролцон Жолооч Т.Мянганбуу, Их эмч Н.Тунгалаг нар шалгарч үндсэн цалингийн 30%-иар шагнуулсан.

Мөн Нийслэлийн иргэдийн эрүүл энхийн манаанд зүрх сэтгэл, оюун ухаанаа дайчлан, хамт олноо ажлын гүйцэтгэлээрээ манлайлан, тогтвор суурьшилтай ажиллаж буй 25 ажилчинд 10 сая төгрөгийн мөнгөн дэмжлэг, оюутны сургалтын дэмжлэг 1 ажилтанд тус тус олгож, батламжийг дарга С.Ариунболд гардууллаа. Эрүүл мэндийн ажилтны өдрийг тохиолдуулан Монгол улсын төрийн дээд одон медаль, Эрүүл мэндийн яам болон Зам тээврийн яамны шагнал, дүүргүүдийн засаг даргын нэрэмжит шагналуудаар 19 ажилчид, Авто тээврийн салбарын 100 жилийн ой медалиар 30 жолооч шагнагдсаныг гардуулан өглөө.

  • 2025-08-20

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962