
Ихэнх нутгаар аагим халуун үргэлжлэх тул наршилтаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
- Өдөрт 1,5-2 литр хүйтэн бүлээн ус заавал уух (ундаа, жүүс шингэнийг нөхөхгүй),
- Хар цай, чихэргүй цэвэр жүүсэнд нимбэг, бага зэрэг зөгийн бал хийж уух (алдсан эдэс бодис, амин дэм нөхөх),Өдөрт 1 аяга сүү, тараг уух(эрдэс, амин дэм нөхөх),
- Аль болох кофе, газтай ундаа, чихэрлэг зүйлээс татгалзах(шингэнийг гадагшлуулах үйчилгээтэй),
- Халуун ногоотой хоол, пицца, хурдан хоол, архинаас татгалзах (шингэнийг хурдан гадагшлуулдаг),
- Хүйтэн бүлээн усанд орох эсвэл нүүр, бие рүүгээ шүрших(хэт хүйтэн ус болохгүй),
- Гар, хүзүү, хөл зэргийг ил гаргахгүй , сул чөлөөтэй урт ханцуйтай хөвөн даавуун хөнгөн, нимгэн цамц, урт өмд өмсөх
- Нарны шууд тусгалаас зайлсхийх, нүдний шил, малгай, шүхэр тогтмол хэрэглэх,
- Нойтон хүйтэн алчуур, толгой, хүзүүн дээрээ тавих,
- Өрөө, тасалгааны цонх,хаалгыг нэвт онгойлон агааржуулах,
- Гэр,өрөө,тасалгаа бүрт саванд ус хийн тавих, бага зэрэг ус шүршин агаар чийгшүүлэх,
- Бүгчим, битүү, халуун орчинд орохгүй байх,
- Олон хүн цугласан газраар бага насны хүхдийг дагуулж явахгүй байх,
- Хүүхдийг машинд орхихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962