НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

“Улаанбурхан өвчний илрүүлэг, үзлэг хийх, чадавхжуулах” сэдэвт ажлын байрны сургалтыг зохион байгууллаа.

2025 оны байдлаар нийслэлд улаанбурхан өвчин ихсэж, тус өвчний хүндрэлийн тохиолдол нэмэгдэж, нас баралт бүртгэгдэж байгаа учраас дуудлагаар очиж, тусламж үзүүлж буй НТТТ-ийн эмч нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Иймд НЭМГ-аас ХӨСҮТ-тэй хамтран 06-р сарын 06-12-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг дээр зохион байгуулсан “Улаанбурхан өвчний илрүүлэг, үзлэг хийх, чадавхжуулах” сэдэвт ажлын байрны сургалтад НТТТ-ийн 15 эмч хамрагдаж, эмнэлзүйн дадлага сургалтаар ур чадвараа нэмэгдүүлсэн.  ХӨСҮТ-ийн мэргэшсэн эмч нарын заасан улаанбурхан өвчний талаарх онолын мэдлэг, эмнэлзүйн практик дадлагыг бусад эмч нартаа хуваалцах, мэдлэгээ түгээх зорилгоор 06-р сарын 17-19-ний өдрүүдэд ХӨСҮТ-ийн сургалтад хамрагдсан 15 эмч удирдаж, ажлын байрны сургалтыг зохион байгуулж байна.  Энэхүү сургалтын үр дүнд НТТТ-ийн дуудлагын эмч нарын улаанбурхан өвчний талаар эмнэлзүйн ур чадвар нэмэгдэж, иргэдэд чанартай, үр дүнтэй, аюулгүй тусламж үзүүлэх юм. Дашрамд дурдахад энэ оны 02-р сард ХӨСҮТ-ийн 5-р тасгийн эрхлэгч, АУ-ны доктор М.Оюунгэрэлийн удирдсан “Менингококкт халдвар болон тууралтад халдварт өвчний оношилгоо, эмчилгээ, ялган оношилгоо” сэдэвт сургалтад НТТТ-ийн 115 эмч хамрагдсан билээ.

 

  • 2025-06-17

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962