
СУВИЛАГЧ ТА
Дайны цагт бэлтгэгдэж
Дарийн утаа үнэртсэн
Цар тахлын голомтод
Цаг наргүй ажилласан
Хуяг дуулгаа тайлаагүй
Тушаал биелүүлсэн байлдагч
Хувийн жаргалаа бодоогүй
Тангараг өргөсөн сувилагч
Хоног өдөр тасраагүй
Талархал дүүрэн сувилагч
Хотол олон мартаагүй
Бахархал дүүрэн сувилагч
Аврахуй бол таны зүтгэл
Энэрэхүй бол таны сэтгэл
Асрахуй бол түүний мэдрэмж
Сувилахуй бол түүний мэдлэг
Ээжийн энгэрт танхи билээ
Эрүүл энхийн тарни билээ
Эмчийн дэргэд багана билээ
Эрчүүдийн харцанд дагина билээ
Амрагийн болзоонд урьж хайрлая
Ардын дуугаар аргадаж хайрлая
Урмын үгсээр дэмжиж хайрлая
Улсын баатраар шагнаж хайрлая
Дэнлүү барьж дэлхийд алдаршсан
Сувилагч таны үйлс дэлгэртүгэй
Дэндүү сайхан мэргэжлээрээ омогшсон
Сувилагч таны алдар бадартугай
Сааралын БАЯРСАЙХАН
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962