НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй ба эмнэлгийн эрх зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй” сэдэвт сургалт эхэллээ.

Тус төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос эмч, эмнэлгийн мэргэжилтний харилцаа, хандлага, ёс зүйг сайжруулах, ажлын хариуцлага, сахилгыг өндөржүүлэх, хөдөлмөрийн харилцаа, аюулгүй байдлын тухай хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нийт албан хаагч нарт зориулж жил бүр тус сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай билээ.

Энэ удаа 04 дүгээр сарын 30-аас 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл нийт 390 албан хаагч тус сургалтад хамрагдаж байгаа бөгөөд АУ-ны доктор, дэд профессор, ХЗУ-ны магистр, “Эрх зүйн боловсрол ба Эрүүл мэнд” ТББ-ын захирал М.Цэрэнбат эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрх зүйн хэм хэмжээ, Аж ахуйн албаны дарга М.Дэлгэрбаяр Түргэн тусламжийн төвийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй сэдвүүдээр мэдээлэл хүргэж байна.

  • 2025-04-30

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962