
Улаанбаатар хотод хүйтний улиралд 2023 онд 3732 хүн, 2024 онд 1888 хүн угаарын хийн хордлогын шалтгаанаар түргэн тусламжийн үйлчилгээг авч, 2023 онд 54 хүн, 2024 онд 33 хүн угаартаж нас барсан тоон мэдээг НТТТ-өөс гаргасан. Мөн эм, химийн бодисын хордлого жилээс жилд нэмэгдэж байгаа билээ. Иймд НТТТ-ийн эмч нарт өдөр бүр тохиолддог угаарын хий болон эм, химийн бодисын хордлогын үед үзүүлэх эмнэлэг хүртэлх түргэн тусламжийн үйлчилгээний эмнэлзүйн оношилгоо, эмчилгээний ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ЦТЭ-ийн хурлын их зааланд тус эмнэлгийн Аврахуйн анагаах ухааны төв, Сургалтын албатай хамтран зохион байгуулсан “Нүүрстөрөгчийн дан исэл болон эм, химийн бодисын цочмог хордлогын үед үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээ” сэдэвт сургалтад 82 эмч хамрагдлаа. Тус сургалтыг ЦТЭ-ийн Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвийн захирал, Дэд хурандаа, АУ-ны доктор Т.Өлзийсайхан удирдаж; эм, химийн бодисын хордлогын үеийн яаралтай тусламжийн лекцийг Эмнэлзүйн хордлого судлалын тэргүүлэх зэргийн эмч М.Цэнгэлмаа; нүүрстөрөгчийн дан ислийн цочмог хордлогын оношилгоо, эмчилгээний хичээлийг Хошууч, Эмнэлзүйн хордлого судлалын ахлах зэргийн эмч Б.Баярбат; Ахлах дэслэгч Т.Чойсүрэн нар зааж, тохиолдол дээр ярилцаж, асуулт хариулт өрнүүлсэн үр өгөөжтэй сургалт боллоо. Энэхүү сургалтын үеэр дүүргийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч нарт хордлогын үед үзүүлэх эмнэлзүйн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлснээр замын түгжрэлийн үед “дунд зэргийн хордлого”-ыг дүүргийн эмнэлэгт хүргэдэг байх, мөн шинэчлэн боловсруулж буй хордлогын үед үзүүлэх эмнэлзүйн зааварт өрх, дүүргийн эмнэлэгт үзүүлэх тусламж, үйлчилгээг тодорхой тусгаж өгөх гэх мэт асуудлыг ярилцаж, санал солилцсон нь онцлог байв.

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962