
Монгол улсад 2025 он гарсаар менингококкт халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотой “Менингококкт халдварын бэлэн байдал, эмчилгээ, ялган оношилгоо, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай” ЭМС-ын 2025 оны 01 тоот албан даалгаврыг бүх эрүүл мэндийн байгууллагын захирал, дарга нарт хүргүүлсэн билээ. Энэхүү албан даалгаврын биелэлтийн хүрээнд Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь ХӨСҮТ-тэй хамтран “Менингококкт халдвар болон салхинцэцэг өвчний оношилгоо, эмчилгээ, ялган оношилгоо” сэдэвт сургалтыг 2025 оны 02-р сарын 06-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг ХӨСҮТ-ийн 5-р тасгийн эрхлэгч, АУ-ны доктор М.Оюунгэрэл удирдан, онол, дадлага (тохиолдол, бодлого) хосолсон хичээл заасан бөгөөд сургалтад хамрагдсан түргэн тусламжийн 78 эмчийн менингококкт халдвар, салхин цэцэг өвчний оношилгоо, эмчилгээ, ялган оношилгоог хийх мэдлэг ур, чадвар нэмэгдсэн үр өгөөжтэй сургалт боллоо.

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962