

Австрали улсын EMS Global олон улсын байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Dr. Hamesh, Dr. Leon тэргүүтэй Америк, Канад, Англи, Австрали улсын яаралтай тусламжийн олон улсын парамедикийн сургагч багш нар Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 45 жолооч нарт газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламжиийн үед эмчтэйгээ хэрхэн багаар ажиллах талаар онол дадлага хосолсон 5 өдрийн сургалт эхэлж байна. Нийслэлийн Эрүүл Мэндийн газарын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Батцоож уригдан сургагч багш нар талархал илэрхийлэн, жолооч нарт амжилт хүслээ. Сургалтын үр дүнд тусламж үйлчилгээний багийн оролцоо, чанар, иргэдийн сэтгэл ханамж , үйлчлүүлэгчийн аюулгүй байдал сайжирна. Жолооч нартаа амжилт хүсэе.
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962