


Олныг хамарсан осол, гамшгийн үед хэрхэн газар дээрх эрэмбэлэн ангилалт хийх, хэрхэн багаар ажиллах ,тээвэрлэх, хэрхэн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаарх сургалт явагдаж байна. Эмч нартаа амжилт хүсэе.
Австрали улсын EMS Global олон улсын байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд Dr. Hamesh, Dr. Leon тэргүүтэй Америк, Канад, Англи, Австрали улсын яаралтай тусламжийн мэргэжилтнүүд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 5 салбарын эмч нар, Зэвсэгт хүчний цэргийн ангийн эмч нарт газар дээрх болон эмнэлэг хүртэлх тусламж, аюулгүй тээвэрлэлт, хэрхэн багаар ажиллах талаар онол дадлага хосолсон 5 өдрийн сургалт явагдаж дууслаа. Тус төвийн 5 салбарын 37 их эмч хамрагдлаа.
Сургалтаар:
- Зүрх зогсох үеийн тусламж , сэхээн амьдруулалт, жирэмсэн эхийн тусламж үйлчилгээ
- Гэмтлийн үеийн тусламж үйлчилгээ, хүзүүний чиг, мөчдийн чиг, цус тогтоох арга, амьсгал дэмжих аргууд
- Эмнэлгийн өмнөх тусламж, хэрхэн багаар ажиллах, аюулгүй байдлыг хангах талаар
- Олныг хамарсан осол, гамшгийн үеийн газар дээрх эрэмбэлэн ангилалт, тээвэрлэлт
- Бэлэн байдлын үеийн эм, эмнэлгийн хэрэгслэл, автомашины тоног төхөөрөмж нийт 36 цагийн сургалт амжилттай явагдаж эмч нар гэрчилгээгээ гардан авлаа. Сургалтын үр дүнд газар дээрх тусламжийн чанар , хүртээмж, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ. Хамтын ажиллагааны хүрээнд дараагийн 2 жилд бүх эмч, жолооч нарыг үе шаттай зохион байгуулахаар боллоо.
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962