НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ





Цаг уур орчны шинжилгээний газраас наймдугаар сарын 1, 2-нд дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан нөөлөг салхи, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Халх гол Ялалт баг орчимд усны түвшин 15 см, Туул гол Лүн сум орчимд 5 см Хэрлэн гол Өндөрхаан-Чойбалсан хот орчимд 5-10 см тус тус нэмэгдэх хандлагатай байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө дагуу суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байж, мэргэжлийн байгууллагаас өдөр бүр гаргаж буй мэдээлэл, сэрэмжлүүлгийг байнга, онцгой анхаарч байхыг сануулж байна
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962