НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ
Тус төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, албан хаагчдын хүүхдүүдийн дунд “Архи, тамхигүй дэлхий” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулсан бөгөөд энэ өдөр бүтээлээ ирүүлсэн хүүхэд бүрт гарын бэлэг өгсөн. Түүнчлэн авхаалж самбаа сорих хөгжөөнт тэмцээнүүдийг зохион байгуулж тус бүрд шагналт байр шалгаруулж амжилттай зохион байгууллаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Хүүхэд бүхэн эрүүл энх, элэг бүтэн, аз жаргалтай байг.
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962