
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн 3 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллэх дохиогоор дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангах өдөр болгосонтой холбогдуулан 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн ажилчид дадлага, сургалтыг зохион байгууллаа. Гамшгийн дуут дохио эхний удаа дуугарахад иргэд “Нуугд-Суу-Хүлээ” зарчмыг баримтлан өрөө тасалгаандаа аюул багатай байрлалд өөрийгөө хамгаалах арга хэмжээг авч, ширээн доогуур орох, даацын хана, булан тохойд зогсох ёстой. Хоёр дахь дохио дуугарсны дараа барилга, объектыг орхин гарахдаа гарын доорх зүйл ашиглан толгойгоо хамгаална. Ингэхдээ гүйхгүй, эргэж буцахгүй, хашгирахгүй, түлхэлцэхгүйгээр барилгын аврах гарцаар гарч, аюулгүй зай талбайд цугларах ёстой. Орон сууцны иргэд цахилгаан шатаар бууж огтхон ч болохгүй гэсэн зөвлөмжийн дагуу ажиллаж Цуглах талбайд цуглан мэдээллээ төвийн Ослын удирдагчид өглөө.

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962