НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

2023 оны Тайлангийн хурал

НТТТ нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тайлангийн хурлаа хийж төвийн дарга С.Ариунболд 2023 онд хийсэн ажлын тайланг тавьж, мөн ололт, амжилт, алдаа, дутагдлаа ярилцан 2024 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа.

2023 онд төвийн хэмжээнд техник технологийн дэвшилт гарган цахим шилжилтийг хийж, түргэн тусламжийн чанар, хүртээмжийг сайжруулах, ажилчдын ажиллах орчныг сайжруулах, нийгмийн хамгааллыг дэмжих чиглэлээр үе шаттай ажлуудыг хийж хэрэгжүүлсэн ололт, амжилт арвин жил өнгөрлөө.

Тус хурлын үеэр 2023 онд ажлын үзүүлэлтээрээ манлайлсан шилдэг ажилчдаа шалгарууллаа.

  • Шилдэг ахлах эмчээр Б.Болдбаатар /ЧС/
  • Шилдэг эмчээр Т.Эрдэнэсүрэн /ТөвС/
  • Шилдэг эмчээр М.Цэрэнчимэд /БЗС/
  • Шилдэг эмчээр Б.Сайнхишиг /СХС/
  • Шилдэг эмчээр Б.Дөлгөөнбаяр /ХУС/
  • Шилдэг эмчээр Но.Хулан /ЧС/
  • Шилдэг эмийн санчаар С.Наранчимэг/ТС/
  • Шилдэг тогоочоор Р.Номиндалай /ТС/
  • Шилдэг жолоочоор А.Ганхөлөг /1 ээлж/
  • Шилдэг жолоочоор С.Алтансүх /2 ээлж/
  • Шилдэг жолоочоор Г.Баасандорж /3 ээлж/
  • Шилдэг ажилтнаар диспетчер Б.Наранбаатар
  • Шилдэг менежерээр БТХОДарга П.Сувд нар шалгарч төвийн дарга С.Ариунболд, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Айболат, Бодлого төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд, Авто бааз, аж ахуй хариуцсан орлогч дарга Ц.Тамир, Захиргаа хүний нөөц хөгжлийн албаны дарга С.Акерке нар алдрын од, дурсгалын туузыг гардуулан өглөө.

Мөн хурлын үеэр Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үйлст цаг наргүй, үр бүтээлтэй, олон жил тасралтгүй ажилласан 19 ажилтанд 10,000,000₮, 2 ажилтанд 5,000,000₮-ийн мөнгөн тэтгэмжийг төвийн дарга С.Ариунболд гардууллаа.

  • 2023-12-21

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962