НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Уламжлалт анагаах ухааны аргаар ханиад томуугаас урьдчилан сэргийлье

Ханиаднаас сэргийлэх, энгийн аргууд:

  • Ханиад хүрсэн, хоолой өвдсөн эхний үед хөлийн шилбэний эрээн булчинг халуун усанд 15 минут дүрнэ. Халуун усандаа сод, гич, цагаан архийг бага хэмжээтэй хийвэл сайн.
  • Шинэ алимыг таллан хувааж цагаан гаа нэмээд 150 мл усанд буцалган шүүсийг өдөрт 3- 4 удаа ууна.
  • Нохойн хошууны үр, жимсэнд витамин С ихээр агуулагддаг учраас бие махбодын өвчин эсэргүүцэх чадварыг сэргээхэд тустай. Нэг аяга буцалсан усанд нэг жижиг цайны халбага хатаасан нохойн хошууны үр, жимсийг хийж хандлаад өдөрт 3 удаа ууна.

ДЭЭРХ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭН ХАНИАД ТОМУУГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЭРЭЙ

  • 2023-12-15

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962